Хятад улс дэлхийн эдийн засагт хоёрт орж байна


2017 оны дүнгээр Хятад улс эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийн томоохон эдийн засгийн дунд хоёрдугаар байранд орлоо гэж БНХАУ-ынхөгжил, шинэтгэлийнулсын хорооны дарга Хэ Лифэн мэдэгджээ.
Түүний хэлснээр, 2017 онд Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн 82,7 их наяд юаньд хүрсэн нь өнгөрсөн оны нэгдүгээр сарын 31-ны байдлаархи солилцооны ханшаар 12,2 их наяд ам. доллартай тэнцэж байна.
“Энэ үзүүлэлтээр бид дэлхийн тэргүүлэх эдийн засагтай АНУ-аас 7 их наяд ам. доллараар хоцорч байгаа ч,дэлхийн гурав дахь эдийн засагтай Японоос мөн 7 их наяд ам. доллараар түрүүлж байна. Бид дэлхийн эдийн засагт хоёр дахь байр суурь эзэлсээр байгаа бөгөөд энэ нь тийм ч амар биш юм” гэж Хэ Лифэн мэдэгджээ.
Тэр Бээжинд болж байгаа Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын чуулганы хүрээнд хэвлэлийн хурал дээр хэлэхдээ,өнгөрсөн онд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нэг хүнд ногдуулвал 900 ам. доллар байсныг онцлон тэмдэглэсэн байна.Улс оронд шинэтгэл хийж эхлэсэн эхний жилүүдэд, тодруулвал 2000 он гэхэд нэг хүнд ногдох дотоодын нийти бүтээгдэхүүнийг 800 ам. долларт хүргэх зорилт тавьж байсныг тэр дурджээ.
2018 онд Хятадын эдийн засгийн өсөлтийн 60 орчим хувийг хэрэглээгээр хангана гэж Хэ Лифэн хэлсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ