Оросын хилийн ойролцоо томоохон цэргийн сургуулилт хийх гэж байна

Умард Атлантын эвслийн орнууд ОХУ-ын хилийн ойролцоо цэргийн томхон сургуулилт хийж, үүнд45 мянга гаруй хүн оролцоно. АНУ-ын тэнгисийн явган цэргийн корпусын тэргүүн Роберт Неллер ингэж мэдэгдсэнийг РИА Новости агентлаг уламжилжээ.

АНУ-ын удирдлагатайгаар хийх энэ өргөн цараатай сургуулилт ирэх аравдугаар сард болж, олон арван нисэх онгоц, хөлөг онгоц оролцох юм байна.

“Хүйтэн дайны оргил үед хийж байснаас ч хамгийн том нь байж болох НАТО-гийн энэ цэргийн сургуулилт ирэх намар аравдугаар сард болно” гэж генерал Неллер АНУ-ын сенатын хэлэлцүүлгийн үеэр мэдэгджээ.

Энэ сургуулилт гол нь Норвегийн нутагт болох ажээ. Цэргийнхэн Оросын хилээс холгүй газарт сургуулилт хийнэ гэдгийг Неллер шууд хэлээгүй ч, үнэндээ бол ингэнэ гэдгийг ойлгуулаад, ОХУ-ын зүгээс “эсэргүүцэл”илэрхийлж болохыг дурдсан байна.Европөөрийгөө хамгаалах шаардлагатай, энэ сургуулилт нь үүнийг харуулах учиртай мэтээр америкийн генерал хэлжээ.

“ОХУ-ын зүгээс эсэргүүцэл илэрхийлэх нь мэдээж. Гэвч манай НАТО-гийн холбоотнууд АНУ-ыгөөрсдийгөө хамгаалах хүчин зүйл хэмээн үзэж байдгийгэнэ сургуулилт харуулна” гэж америкийн тэнгисийн явган цэргийн корпусын тэргүүн төгсгөлд нь мэдэгдсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ