ҮЙЛ ЯВДАЛ: Гэр хорооллын иргэд жагсана


10.00
- Найрамдал болон ОХУ-н Артек зуслангын удирдлагууд БСШУСЯ дээр хамтын ажиллагааны гэрээ байгуулна.
- НИТХ-ын тэргүүлэгчид ЗДТГ А танхимд хуралдана.
- Гэр хорооллын иргэдийн 3-р чуулган СТӨ-нд болно. Дараа нь Сүхбаатарын талбайд 11.00 цагаас эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна.
12.00
- Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах ''ГҮНЖ'' төв болон Global Greengrands fund-ийн санхүүгийн дэмжлэгтэйгээр ''Утаа ба залуу эмэгтэйчүүдийн түүх'' сэдэвт кейс үзэсгэлэн 88 Art Gallery - д зохион байгуулагдана. Тус үзэсгэлэн гуравдугаар сарын 11-нийг хүртэл үргэлжилнэ.
13.00
- Монгол Улс, Канад Улсын Зэвсэгт хүчний хамтарсан “Иргэн-цэргийн харилцааны офицерын олон улсын дамжаа” амжилттай зохион байгуулагдан өндөрлөж байна. Тус дамжааны хаалтын ажиллагаа “Бага баян Энхийн төлөө цогцолбор”-т болно.
14.00
- Монголын улаан загалмай нийгэмлэг зудтай байгаа аймгийн малчдад ээлжит хүмүүнлэг тусламжийн цувааг ачуулан явуулна. Нийт 7 аймгийн 25 сумын 2500 малчин өрхөд уг тусламж олгогдох юм. Ачааг 61-ийн гарамын ойролцоох агуулахаас ачуулна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ