АНУ-ын ерөнхийлөгчийн онгоцны хамгаалалт ямар байдаг вэ?

Америкийн төрийн далбаа, “UNITED STATES OF AMERICA” гэх бичээстэй америкийн ерөнхийлөгчийннисэх онгоц дэлхийд хамгийн их танигдсан онгоц юм. Өндрөөрөө зургаан давхар байшинтай дүйцэхүйц гурван түвшинт “Boeing 747-200B” нисэх онгоц таны төсөөлж байгаагаас ч илүү хамгаалагджээ.

“Boeing 747-200B” нисэх онгоц дотроо асар их зайтай юм. 372 хавтгай дөрвөлжин метр талбайд хэд хэдэн хэвлэлийн хурлын танхим, хоолны газар, ерөнхийлөгчийн хувийн өрөөнүүд, ахлах ажилтнуудын ажлын өрөөнүүд, мэс заслын өрөө (нислэг бүрт эмч дагалдан явдаг), хоёр гал тогооны өрөө, хамгаалалтынхны өрөөнүүд байдаг аж.
Нэг үгээр хэлбэл, ерөнхийлөгчийн агаарт өнгөрүүлсэн нэг цаг тутамд америкийн татвар төлөгчдийн 206 337 долларыг зарцуулдаг байна.

Командын онцгой байр, холбооны өрөө нь гуравдугаар давхарт байрлана. № 1 нисэх онгоцыг цөмийн мөргөлдөөн гарсан тохиолдолд хөдөлгөөнт удирдлагын төвийн маягаар ашиглах бөгөөд бүх электрон багаж хэрэгсэл цахилгаан соронзон импульсээс найдвартай хамгаалагджээ.

Нисэх онгоцыг мэдээж хиймэл дагуулын интернэтэд холбоход 112 сая ам.долларын зардал гаргажээ.

Нисэх онгоцны хоёр далавчинд суурилуулсан пуужин эсэргүүцэх хамгаалалтын системээр тоноглогджээ. Онгоцны их бие маш бат бөх учир газар дээрх цөмийн дэлбэлэлтийгч тэсвэрлэж чадах гэнэ.

Хуягласан цонхуудыг том калибрийн винтов бууны сум ч нэвтэлж чадахгүй аж. Нисэх онгоц түлшний нэг удаагийн цэнэглэлтээр 15360 км замыг туулж чадах бөгөөд энэ нь онцгой нөхцөл байдалд бүрэн хангалттай юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ