Өндөр барилгад гарсан гал түймрийг унтраах дадлага сургууль боллоо

Шинээр баригдаж байгаа болон өндөр барилгад гарсан гал түймрийг унтраах дадлага сургууль өнөөдөр боллоо.

Нийслэлийн Хан-Уул дүүрэг, 15-р хороо "Академи хотхон"-ны нутаг дэвсгэрт баригдаж буй 25 давхар барилгад Нийслэлийн Аврах анги 105-ын ЭХАС-ын 2 бүлгийн 15 албан хаагч, 3 нэгж техниктэй "Өндрөөс эрэн хайх, аврах ажиллагаа" сэдэвт үзүүлэх сургалтыг амжилттай зохион байгуулж оролцлоо.

Нийслэлийн Онцгой байдлын газарт 2017 онд шинээр баригдаж байгаа барилгад 12 удаа гал гарсан дуудлага иржээ. Иймээс шинээр баригдаж байгаа болон өндөр барилгад гарсан гал түймрийг унтраах дадлага сургуулийг хийж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ