Хүүхдийн эмч, сувилагч нарт сургалт зохион байгуулав


Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн амбулаторийн эмч, сувилагч нарт “хүүхдийн амьсгалын тогтолцооны өвчний үеийн сэргээн засах, уламжлалт анагаах ухааны эмчилгээ” сургалтыг зохион байгууллаа.
“Хүүхдийн амьсгалын тогтолцооны өвчний урт хугацааны сэргээн засах эмчилгээгөдрийн эмчилгээний журмаар хийх” төслийгЧД-ийн ЭМТ-ийнХүүхдийн амбулаторит хэрэгжүүлж, жишиг болгох ажлын хүрээнд тус амбулаторийн эмч, сувилагч нарт зориулсан “Хүүхдийн амьсгалын тогтолцооны өвчний үеийн сэргээн засах, уламжлалт анагаах ухаан эмчилгээ” сургалтыг 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр зохион байгууллаа.
НЭМГ нь АШУҮИС, ЭХЭМҮТ-тэй хийсэн харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд энэхүү сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хамтран боловсруулж, тус сургалтыг зохион байгуулсан.
Тус сургалтыг АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн багш АУ-ны доктор Н.Оюунцэцэг, АУ-ны доктор Н.Занди, АУ-ны магистр Г.Мөнхзул, ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн сэргээн засах тасгийн эрхлэгч АУ-ны магистр Д.Болормаа, АУ-ны магистр Б.Ренчинханд, ЭМЯ-ны Сэргээн засах судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, зөвлөх багш АУ-ны доктор Г.Туяа нар удирдан явуулсан бөгөөдХүүхдийн амбулаторийн эмч сувилагч нар хүүхдийн амьсгалынтогтолцооны өвчний үеийн сэргээн засах, УАУ-ны тусламж үйлчилгээг үзүүлэх мэдлэг чадвартай болсон.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ