Залуу багш нар чуулж байна


"Багшийн хөгжлийн академи-2018" залуу багш нарын уулзалтыг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулж байна. Уг үйл ажиллагаанд нийслэлийн 200 шилдэг багш оролцож байгаа аж. Энэхүү академийг зөвхөн нийслэлд бус 21 аймгийг хамруулаад уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ.
Багш нарын цалин хангамж, нийгмийн асуудлыг шийдэх зорилгоор УИХ-ын гишүүн Н.Учрал "Багшийн хөгжлийг дэмжих тухай" хуулийг өргөн барьж тун удахгүй УИХ-аар батлуулахаар ажиллаж байгаа аж. "Багшийн хөгжлийн академи-2018" арга хэмжээнд оролцож буй шилдэг багш нараас уг хуулийн төсөлд санал авч байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ