Сурагчдын амралт гуравдугаар сарын 22-ноос эхэлнэ


БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ЕБС-ийн сурагчдын гуравдугаар улирлын амралтын хуваарь болон зуны амралт эхлэх хугацааг өөрчилж тушаал гаргажээ.
Салбарын сайдын гаргасан тушаалын дагуу Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын гуравдугаар улирлын амралт энэ сарын 22-оос эхэлнэ. Харин хөдөө орон нутгийн ЕБС-ийн сурагчид энэ сарын 26-аас амрах аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ