Гэмт хэргийн шинжтэй 1082 үйлдэл бүртгэгджээ

Нийслэлийн цагдаагийн газрын мэдээлснээр өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 23460 дуудлага, мэдээлэл хүлээн авчээ. Энэ нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 3.3 хувиар буурсан, гэмт хэргийн шинжтэй 1082 үйлдэл бүртгэгдсэн нь 6.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж, цаг хэтрүүлж ажилладаг цахим тоглоомын газар, дэн болон зочид буудал, гар дээрээс согтууруулах ундаа худалдаалдаг иргэдэд хяналт тавих зорилгоор “Эмзэг цэг-хяналт шалгалт” нэгдсэн арга хэмжээ явуулсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ