БОАЖЯ нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат өнөөдөр /2018.03.13/ мэдээлэл хийлээ. Тус яамнаас нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж иргэд, аж ахуй нэгжүүдээс гомдол санал хүлээж авахаар болжээ. Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр иргэдээс ирсэн гомдол саналуудыг нэгтгэн байгаль орчин, аялал жуулчлалын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнөөр авч хэлэлцэх аж.

Байгаль, орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат “Засгийн газраас 2018 оныг хариуцлагын жил болгон зарласантай холбогдуулан харьяа агентлаг, байгууллагаадын үйл ажиллагаатай танилцах, цаашид ажиллаж байна. Үүний хүрээнд орон даяар байгаль орчин, аялал жуулчлалын яамны нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулахаар болж байна.

Энэ өдөрлөг тус салбарт тулгамдаж байгаа ард иргэд,аж ахуй нэгжүүдэд тулгамдаж буй асуудал, учирч буй хүндрэлийг бүртгэнэ. Мөн үүний дагуу ирсэн саналуудыг нэгтгэж, мэдээллийг боловсруулахаар төлөвлөсөн. Дөрөвдүгээр сард багтаан байгаль орчин, аялал жуулчлалын салбарын удирдах ажилтны зөвлөгөөний зохион байгуулна” гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ