Зургаан настнуудыг дэмжих төслийн үр дүнг хэлэлцэнэ


“Нэгдүгээр ангийн сурагчдын суралцах чадварыг дэмжихэд чиглэсэн сургуулийн чадавхыг бэхжүүлэх нь” төслийн үр шим зургаан настай 15,681 сурагчид шууд хүрчээ.
Тус төслийг Хүүхдийг Ивээх Сан нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтран Япон улсын Гадаад Хэргийн Яамны санхүүгийн тусламжтайгаар нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 24 сургуульд өнгөрсөн гурван жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлжээ.
“Сургуульд дасан зохицох хөтөлбөр”-ийн тусламжтайгаар сонгосон төрийн өмчийн сургуулиудын нэгдүгээр ангийн сурагчдын суралцах чадварыг дээшлүүлэх зорилгоор сургуулийн удирдлага, багш, ажилчид, эцэг эхийг чадавхжуулах, тэдний оролцоог нэмэгдүүлэх, төслийн үр дүнг бодлогын түвшинд тогтвортой хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг явуулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ