Үйл явдлын хураангуй

09.00

  • 'MONGOLIA GOLD 2018' олон улсын хөрөнгө оруулалт, технологийн хурал үзэсгэлэн 'Корпорейт конвейшн төв'-д зохион байгуулагдана. Холбоо барих утас: 70111106, 91911383
  • ШУА, БСШУСЯ хамтран 'Монголын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн хөгжлийн өнөөгийн түвшин, цаашдын зорилтууд' сэдэвт хэлэлцүүлэгШУА-ийн байрны 3 давхарт болно. Холбоо барих утас:98119897

09.30

  • УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар Цагдар хорих 405-р анги болон Эмэгтэйчүүдийн хорих 407-р ангид тус тус ажиллаж, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял эдэлж буй А.Содномдаржаа, Т.Чимэгээ нартай ар гэрийнхнийх нь хүсэлтийн дагуу уулзана.Холбоо барих утас:93139093

10.00

  • НЗДТГ, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, “Оном сан” ТББ, Швейцарь улсын “Новартис сан”, “Эм холбоо”-ноос хамтран зүрх судасны өвчлөл, түүнээс үүдэлтэй нас баралтыг бууруулах зорилгоор 'ЭРҮҮЛ ЗҮРХ-ЭРҮҮЛ УЛААНБААТАР' хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа Нийслэлийн төр захиргааны “Хангарьд” ордны 14 давхарт Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын танхимд болно. Холбоо барих утас: 90080806 - НЭМГ

11.30

  • “Ноолуур” хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэхтэй холбогдуулж “ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖ” ХХК-ийн зүгээс хэвлэлийн бага хурал зарлаж байна. Хаяг: Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны 1 дүгээр давхар. Холбоо барих утас: 9179-0101, 9911-1719

12.00

  • Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойд зориулсан Цэргийн ёслолын жагсаал Налайх дүүргийн Соёлын ордны өмнөх талбайд болно. Энэ үеэр “Монгол цэргийн өдөр”-т зориулсан өдөрлөгийн нээлт болж, Налайх цэргийн хотхоны анги, салбаруудын цэргийн жагсаал, гардан тулааны үзүүлэх тоглолтоос гадна Цэргийн зэвсэг, техникийн үзэсгэлэн дэлгэгдэнэ. Холбоо барих утас 89330702

СЭТГЭГДЭЛ БИЧИХ