Монгол-Оросын зөвлөлдөх уулзалт Улаан-Үд хотод болно


Монгол-Оросын террорын эсрэг “Сэлэнгэ-2018” сургуулилтыг төлөвлөх зөвлөлдөөн ирэх долоо хоногт Улаан-Үд хотод болно гэж оросын Дорнодын цэргийн тойргоос пүрэв гарагт сэтгүүлчдэд мэдээлжээ.
“Монгол-Оросын цэргийн “Сэлэнгэ-2018” хамтарсан сургуулилтад бэлтгэх асуудлаарх анхны бага хурлыг хийх тов, газрыг тохиролцлоо. Бага хурал ирэх долоо хоногт Улаан-Үд хотод болно” гэж дээрх тойргоос мэдээлсэн байна.
Зөвлөлдөөнд Бүгд Найрамдах Буриад Улсад байрладаг Дорнодын цэргийн тойргийн ерөнхий цэргийн нэгтгэл болон Монгол улсын зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлалын штабын төлөөлөгчид оролцоно. Тэд цэргийн сургуулилт хийх нутаг, сургуулилтад оролцуулах хүч, хэрэгслийн тоо, Монгол улсын талаас сургуулилтад оролцогчид улсын хилээр хэрхэн нэвтрэх журам, материал-техникийн хангамжийн зохион байгуулалтыг зөвшин тохиролцох юм.
Монгол-Оросын террорын эсрэг “Сэлэнгэ” сургуулилт 2018 оны сүүлийн хагаст Дорнодын цэргийн тойргийн нэг сургуулилтын талбайд болно. Өнгөрсөн онд ийм сургуулилт Монгол улсын говьд анх удаа болсон юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ