“Хүрээ соёл” баримлын загвар шалгаруулах уралдаан зарлагдлаа

Хотын хөгжлийн чиг хандлага, иргэдийн хүсэл тэмүүллийг харуулсан, иргэдэд хотын соёл, гоо зүйн боловсролыг олгох нийгмийн зар сурталчилгааны баримлыг нийтийн эзэмшлийн гудамж талбайд бий болгох зорилгоор “Хүрээ соёл” баримлын загвар шалгаруулах уралдаан зарлагджээ.

Уралдаанд их дээд суруулийн оюутан, уран бүтээлчид, бүтээлч сэтгэлгээтэй иргэд оролцох боломжтой.

Оролцогч нь хотын нийтийн эдэлбэрийн газраас тухайлсан орон зайг сонгон, нийгмийн зар сурталчилгааг түгээх баримлын загвар төслийг хийж, баримлын хэмжээ, өнгө, хийц материал зэргийг тодорхой тусган харуулсан жижиг хувилбарыг эскиз зураг, төсвийн саналын хамтаар ирүүлнэ.

Уралдааныг 2018 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 20-ны өдрийг дуустал нэг үе шаттайгаар зохион байгуулж, дүнг 2018 оны 05 дугаар сарын 1-нд гаргана.

Ирүүлсэн загваруудыг нэгдүгээр байрт-1, хоёрдугаар байрт-2, гуравдугаар байрт-3 нийт 6 загвар шалгаруулан, Улаанбаатар Ерөнхий менежерийн хүндэт өргөмжлөлөөр шагнана.

Шалгарсан шилдэг загваруудыг 2018 оны хаврын тохижилтын ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж талбайд хийж байрлуулах аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ