Үндэсний бөхийн холбооны “Их Эе” хуралдаан болно

Монголын үндэсний бөхийн холбооны “Их Эе” хуралдааныг энэ сарын 24-нд хийхээр болжээ. Хурлаарүндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд дүрс бичлэг ашиглан ухрааж үзэх зохицуулалт хийх, сэргээш хэрэглэсэн бөхчүүдэд хариуцлага тооцох зэрэг асуудлуудыг хэлэлцэх аж.

Найм дахь удаагийн “Их Эе”-д улсын аварга цолтой 10 бөх, арслан цолтой 14, гарьд цолтой 10, заан цолтой 27 бөх оролцоно. Мөн улсын харцага, начин, аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн төлөөллийг журмын дагуу сонгон оролцуулах юм.

Түүнчлэн Холбооны орон нутаг дахь холбоодоос 42 төлөөлөгч энэ хуралд оролцох аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ