Орост ерөнхийлөгчийн сонгууль эхэллээ

Орост ерөнхийлөгчийн сонгууль эхэллээ. Эхний сонгуулийн хэсгүүд өнөөдөр орон нутгийн цагаар өглөөний 08.00 цагт Алс Дорнодод эхлэв.

Камчаткийн хязгаар, Чукоткийн өөртөө засах тойргийн оршин суугчид орон нутгийн цагаар 20.00цаг хүртэл санал өгч болох бөгөөд нийслэлд өглөөний 11 цаг болоход санал хураах ажил дуусна.

Чукоткт 55 сонгуулийн хэсэг нээгдэж, Камчаткийн оршин суугчид 194 хэсэгт санал өгнө.

Оросын 85 субъект цагийн 11 бүсэд хамаарагддаг. Москвагийн цагаар шөнө дундад Сахалин болон Магадан мужид санал өгч эхлэжээ.Санал өгөх ажил Калининград мужаар шувтарч, тэнд Москвагийн цагаар 21.00 цагт(УБ-ын цагаар гуравдугаар сарын 19-ний 02,00 цаг ) сонгуулийн хэсгүүд хаагдана.

Улсын автоматжуулсан “Сонгууль” систем санал хураалтад бэлэн болсныг Холбооны яамны тэргүүн Николай Никифоров Оросын сонгуулийн төв комисст түрүүнд ньмэдээлжээ.

2018 оны гуравдугаар сарын 18-нд тус орны 80 сая гаруй сонгогч хяналтын камер, дүрсийг Интернэтэд дамжуулах системээр тоноглогдсон 43 271 хэсэгт санал өгч болох ажээ.Мөн “Наш выбор” сайтаар сонгуулийн явцыг онлайны горимоор ажиглаж болно.

Ерөнхийлөгчийн сонгуульд найман нэр дэвшигч оролцож байгаа юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ