Та ямар бүлгийн цустай вэ, тэгвэл таны зарим нууцыг тайлж өгье!

Таныг ямар бүлгийн цустай хүн гэдгийг мэдсэнээр, таны тухай зарим нэг зүйлийг хэлж өгөхөдбид бэлэн байна... Бид үүнийг яаж хийдэг вэ? Энэ бол нууц! Гэхдээ таных шиг тийм бүлгийн цустай хүний тухай бичсэн зүйлийг та лавтай зөвшөөрнө гэдэгт бид итгэлтэй байна!

Нэгдүгээр бүлгийн цус!

Нэгдүгээр бүлгийн цустай хүмүүсийг дайчин улс хэмээн шуудханхэлж болно. Тэдзорьсон зүйлдээ үнэнч бөгөөд шаргуу тууштай. Түүгээр ч үл барам, өөрийгөө хамгаалах зөн билэг тандилүүтод илэрдэг. Гэхдээ ихэрхүүзан, зарим талаар өөрийгөө би гэсэн байдал таны ноцтой дайсан болж мэднэ. Хэтэрхий хардамтхай байдал, тэвдүү зан бол таны сул тал.Гэхдээ энэ нь маш сайн анд нөхөрбайхад танд саад болохгүй!

Хоёрдугаар бүлгийн цус!

Хоёрдугаар бүлгийн цустай хүмүүс нь нуугдмал зан чанартай улс. Та сэтгэл зовинож, айж эмээж, түгшүүртэй байгаагаа бусдааснуудаг зуршилтай.Гэхдээ таэргэн тойрныхоо хүмүүстэй дотно харилцаа тогтоох хандлагатай. Сэрэмжтэй зан, тэвчээр, сайхан сэтгэлийнхээ ачаар бусадтай хамтран ажиллах нь танд аятайхан байдаг.Таайвуу тайвуу байдал, эмх цэгцэд дуртай.Гэвчмугуйд зан, тайвширч чаддаггүй байдал, өөртөө хэт их ачаалал үүрүүлдэг нь таны сул тал юм.

Гуравдугаар бүлгийн цус!

Гуравдугаар бүлгийн цустай хүмүүс нь жинхэнэ анчин хүний зан чанартай байдаг.Та сэтгэл зүйн талаар илүү уян хатан бөгөөд бусдыг бодвол, олонхи тархмал өвчинд цөөнөртдөг.Та оюуны хувьд идэвхитэй, их мэдрэмтхий.Та угийн гүдэс зан, хэтмэдрэмтхий байдал, бусдын жаргал, зовлонг хуваалцдаг чанартай учир, бусад хүндтэй хялбархан танилцаж чаддаг.Та бусдын огт эсрэгээр санаа бодлыг ойлгох чадвартай.

Дөрөвдүгээр бүлгийн цус!

Угаас дөрөвдүгээр бүлгийн цустай төрсөн хүн та бусад бүлгийн цустай хүмүүсийг бодвол хамгийн тайван зан чанартай. Тагэгээлэг, олон талын авъяастай хэдий ч,заримдаа дүрсхийсэнзан гаргаж, хүчрэхгүй зүйлээ барьж авахыг оролддог. Та жинхэнэ энэрэнгүй үзэлтэн. Ухаалаг, нийтэч, нийгэмд нэлээд нэр хүндтэй, бүх асуудлын учир начрыг олж чаддаг, заримдаа хэтэрхий номчирхуу,гэхдээ цаанаа шийдэмгий бус.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ