Н.Савченко: Украины цэргийнхэн төрийн эргэлт хийхэд бэлэн байна

Украинд цэргийн эргэлт хийхэд оролцоход бэлэн байгаа олон цэргийн албан хаагч бий гэдэгт тус орны Дээд радын депутат Надежда Савченко итгэлтэй байна. Тэр “Страна.ua” сайтад өгсөн ярилцлагадаа ингэж ярьжээ.

Савченкогийн хэлснээр, бүр Украины хуучин ерөнхийлөгч Виктор Януковчийн үед тус орны зэвсэгт хүчний эгнээнд ийм санаа бодол ажиглагдаж байсан гэнэ. “Януковичийн үед түүний эсрэг нисдэг тэргүүд хөөрч, Дээд радыг бөмбөгдөхөд бэлэн байсан юм. Цэргийнхэн бол ажил төрлөө мэддэг хүмүүс.Тэд бага ярьдаг, үүнд тэдний хүч оршдог. Тэд заримдаа балай тушаал зарлигийгбиелүүлдэгч,үүнд хязгаар бий” гэж тэр хэлсэн байна.

Төрийн эргэлт хийх замаар одоогийн засаглалыг түлхэн унагаахад бэлэн цэргийнхэн Украинд олон уу гэсэн асуултад Савченко: Тийм хүмүүс “хангалттай олон бий” гэж хариулжээ.

Савченкогцэргийн эргэлт хийхээр бэлтгэж байна гэж ойрын үед буруутгаж болохыг “Страна.ua” сайт гуравдугаар сарын 13-нд мэдээлсэн юм.Уг сайтад бичсэнээр,2017 онд тэр улс орны байдал өөрчлөгдөжмагадгүйтухай асуудлыг цэргийн дээд тушаалын хүмүүстэй хэлэлцсэн байна.Энэ үеэр “эх оронч санаа бодолтой офицерууд”ерөнхийлөгч Петр Порошенкогийн “авилгад идэгдсэн засаглалд” дургүйцэж байдгаа илэрхийлж байжээ.

Олзлогдогсдыг суллах ажлыг зуучлагч Владимир Рубан ч Савченкотай уулзаж ярилцсан байна.Тэр Украины засгийн газар болон Донбассын тусгаар тогтнолоо бие даан зарласан хоёр бүгд найрамдах улсын нутаг дэвсгэрийг заагладаг шугамд их хэмжээний зэвсэгтэй явж байгаад саатуулагдсан бөгөөддараа нь Киевт террорын ажиллагаа үйлдэж, Порошенкогийн амь насыг бүрэлгэхээр зэхэж байсан гэж түүнийгбуруутгасан юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ