Хүний амь насыг хохироогоод зугтсан жолоочийг илрүүлэв

Нийслэлийн хэмжээнд өнгөрөгч амралтын өдрүүдэд Замын цагдаагийн алба нийт 350 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл хүлээн авчээ. Ослын улмааснэг хүний амь нас хохирч, 21 хүн хөнгөвтөр, хүнд байдлаар бэртэж гэмтжээ. Үүний зургаа нь бага насны хүүхэд байсан баихэнх нь замын хөдөлгөөнд явган зорчиж байхдаа осолд өртсөн байна.

Харин орон нутгийн замд ноцтой осол бүртгэгдээгүй гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ. Бүртгэгдсэн нийт ослын ихэнх нь согтуугаар зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо үйлдсэн аж.

Харин өнгөрсөн амралтын өдөр буюу /2018.03.17/-ны оройн 23 цагийн орчимд Баянгол дүүргийн нутаг дэвсгэр телевизийн замд улсын дугаар нь тодорхойгүй “Приус-20” маркийн авто машины жолооч Г нь оршин суух хаяг нь тодорхойгүй 25-30 орчим насны эмэгтэйг мөргөж, амь насыг хохироогоод хэргийн газраас зугтсан байна. Жолоочийг замын цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлж, үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ