Докторын дараах судалгааны тэтгэлэг олгох уралдаан зарлагдав

Эрдэмтдийн залгамж хойч үе болсон залуу доктор судлаачдын бие даан судалгааны ажил гүйцэтгэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор “Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн сайдын нэрэмжит докторын дараах судалгааны тэтгэлэг” олгох уралдаан зарлаж байна.

Тэтгэлэг горилогч нь дэвшүүлж буй төслөөБоловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2011 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 222 тоот тушаалаар батлагдсан журмын дагуу боловсруулан, материалаа бүрдүүлжирүүлнэ.

Материалд ажил байдлын тодорхойлолт, бүтээлийн жагсаалт, иргэний үнэмлэхийн хуулбарыг хавсаргасан байна.

Төслийг 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 17:00 цаг хүртэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 501 тоот өрөөнд хүлээн авна.

Докторын дараах судалгаанд сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олгох журам:

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан залуу докторт Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн сайдын нэрэмжитинновацийн тэтгэлэг/ цаашид " тэтгэлэг " гэх/ олгох үндсэн зарчмыг тогтоох, түүнтэй холбогдон үүсэх харилцаагэнэхүү журмаар зохицуулна.

1.2. Тэтгэлгийг эрдэм шинжилгээ, судалгаа, туршилт зохионбүтээхажлаараа инновацид чиглэсэн төсөл /цаашид төсөл гэх/ бичиж шалгарсан45 хүртэл насны 10 хүртэлхдокторт олгоно.

1.3. Төслөөс гарах үр дүнтэй уялдуулан тэтгэлгийн хэмжээ 10 сая хүртлэх төгрөг байна.

1.4. Тэтгэлгийгсудалгааныхаа ажлын үр дүнг инноваци болгоход зориулан ашиглана.

Хоёр. Төсөл сонгон шалгаруулах

2.1.Тэтгэлэг горилогч дэвшүүлж буй төслөө 2 хувь үйлдэн эрдэм шинжилгээний байгууллагын эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн шийдвэрийн хамт тухайн оны 03 дугаар сарын 01-ний дотор Шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.

2.2.Төсөл нь дараах бүтэцтэй байна:

  • Төслийн нэр;
  • Төслийн гүйцэтгэгчийн овог, нэр, албан тушаал, мэргэжил, боловсролын болон эрдмийн зэрэг, цол;
  • Төслийн хугацаа (эхлэх, дуусах он, сар);
  • Төсөл гүйцэтгэх үндэслэл, шаардлага;
  • Төслийн эцсийн үр дүн;
  • Төслийн үр дүнгийн шинэлэг буюу дэвшилттэй тал;
  • Төслийн эдийн засаг, шинжлэх ухаан, нийгмийн ач холбогдол;
  • Төслийн үр дүнг шилжүүлэх, борлуулах, ашиглах боломж, төслийн өртгийг нөхөх урьдчилсан тооцоо, хугацаа (бусдад худалдах, лицензийн гэрээгээр ашиглуулах, төслийг санаачлагч өөртөө үлдээх гэх мэт);
  • Төслийн өртөг зардлын товчоолсон тооцоо, түүний задаргаа, холбогдох бусад материал;

2.3.Төслийн сонгон шалгаруулалтыг Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар баталсан ажлын хэсэггүйцэтгэнэ.Ажлын хэсэгмэргэжлийн эрдэмтдийн төлөөллийгоролцуулсан 10 хүртлэх хүнийбүрэлдэхүүнтэй байна.

2.4.Тэтгэлгээр хэрэгжүүлэх төслийг дараах шалгуур үзүүлэлтийг баримтлан шалгаруулна:

2.4.1.Төсөл гүйцэтгэгчийн онол, арга зүйн чадвар эзэмшсэн байдал,

2.4.2. Төслийн үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, ашиглах, үр дүнг хэрэглээ болгох боломж,

2.4.3. Төслөөр бий болох үр дүнгийн зах зээлд өрсөлдөх чадвар,

2.4.4. Төслийн үр дүнг ашигласнаар гарах эдийн засгийн үр ашгийг тодорхойлсон байдал.

2.5.Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн тэтгэлэголгох шийдвэрийгШинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргана.

Гурав. Төслийг санхүүжүүлэх,гэрээлэх

3.1. Төслийн санхүүжилтийгШинжлэх ухаан, технологийн сан (цаашид Сан гэх)-хариуцна. Санхүүжилтийн эх үүсвэр ньулсын төсвийн болон Сангийн өөрийн үйл ажиллагааны орлогоос бүрдэнэ.

3.2. Төсөл хэрэгжих хугацаа 2 жил байх бөгөөд эхний жилийн ажлын гүйцэтгэлийгүндэслэн дараа жилийн санхүүжилтийголгоно.

3.3. Төслийн гүйцэтгэгч тэтгэлгийн төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх гэрээг Сантай байгуулна. Гэрээнд санхүүжүүлэгч, гүйцэтгэгчийн хүлээх үүрэг, хариуцлагыг тусгана.

3.4. Төслийн үр дүнд бий болсон оюуны өмчийн эзэмшилтийн асуудлыг "Патентийн тухай" болон "Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай" хуулиар зохицуулна.

3.5. Гүйцэтгэгчийн хариуцлагыг өндөржүүлэх, төслийн үр дүнгийн түвшинг дээшлүүлэх, тогтоосон хугацаанд ажлыг дуусгах зорилгоор төслийн батлагдсан нийт төсөвт өртгийн 10 хувьтай тэнцэх хөрөнгийг төсөл хэрэгжүүлэх сүүлийн жилийн зардлаас Сан үлдээж, төслийн үр дүнг тайлагнасан тухай дүгнэлтийг үндэслэн гүйцэтгэгчид олгоно.

Дөрөв. Төслийн гүйцэтгэлд хяналт тавих, үр дүнг тайлагнах

4.1.Төслийн хүрээнд гүйцэтгэж буй эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын гүйцэтгэл, санхүүжилтэд Сан хяналт тавьж ажиллана.

4.2.Гүйцэтгэгч төсөл хэрэгжүүлэхээр байгуулсан гэрээний биелэлтийнталаарх тайлангаа гэрээнд заасныдагуу бичиж тогтоосон хугацаанд нь хүлээлгэн өгнө.

Холбоо барих утас: 263181

СЭТГЭГДЭЛ БИЧИХ