Бид Ким Чен Уны тухай юу мэдэх вэ?

Умард Солонгосын амьдралын тухай мэдээлэл тийм ч их биш байдаг. Мөн энэ орны удирдагчийн тухайд ч ялгаагүй. Мэдээлэл хаалттай байдаг хэдий ч Ким Чен Уны амьдралын тухай зарим сонирхолтой баримт олдсон юм.

Хэзээ төрсөн нь тодорхойгүй

Албан ёсны мэдээгээр Ким Чен Ун 1982 онд төрсөн ажээ. Гэвч өөр тоо ч бий. Умард Солонгосын удирдагчийг 1984 онд төрсөн гэж Өмнөд Солонгосын тагнуулын албаныхан хэлдэг. Буурь суурьтай харагдах үүднээс насаа нэмсэн аж.
Түүний хүүхэд насны тухай мэдээлэл байхгүй

Тэрээр хүүхэд насандаа хэрхэн аж төрж, юу хийж байсныг хэн ч мэддэггүй. Бяцхан Ким Чен Ун гэх хүүхдийн гэрэл зургийг 2014 онд нэг албан ёсны арга хэмжээн дээр үзүүлсэн байна.
Нэрт хамтлагийн бүсгүйчүүдийг өөрөө сонгожээ

Умард Солонгосын поп-урлаг бидний төсөөлж заншсан шиг тийм бишээ. Бүсгүйчүүдийн хувцас БНАСАУ-ын жирийн оршин суугч эмэгтэйчүүдийнхийг бодволилүү чөлөөтэй. Гэхдээ тэд улс орны сайн сайхан амьдралын тухай дуулж, удирдагчаа алдаршуулан магтдаг. Тэд цэргийн үлээвэр найрал хөгжмийн хамт дуулдаг байна. Ким Чен Ун нэрт “Моранбон” поп-хамтлагийн дуучдыг өөрөө сонгожээ.
Инээдэмтэй гэмээр цол хэргэмтэй
“БНАСАУ-ын дээд удирдагч” – энэ нь Умард Солонгосын захирагчийн цорын ганц цол биш юм.
Түүнийг бас “Гялалзсан удирдагч”, “Шинэ од”, “Суутнуудын дундах суутан” гэдэг.
Швейцарт боловсрол эзэмшжээ

БНАСАУ-ын элчин сайдын яамны нэг ажилтны хүү Швейцарын Берн хотод хоёр жил сурч байжээ. Энэ бол Ким Чен Ун байсан гэж түүний нэг ангийнхан нотлодог байна. Харамсалтай нь энэ зураг муу гарсанучир тийм гэж хэлэхэд хэцүү ажээ.
Сагсан бөмбөг сонирхдог

Тэрээр Майкл Жорданыг шүтдэг байжээ. Хэдэн жилийн өмнө сагсан бөмбөгийн од Денис Родмантай уулзсан юм.
Байнга инээмсэглэдэг

Хатуу чанд орны удирдагч ямар нэг аргаар байдлыг эерэг болгох хэрэгтэй байдаг. Тиймээс Ким Чен Ун бүх зурагт баясгалантайгаар инээмсэглэн гардаг.Цөмийн туршилт хийж байхад ч мөн ялгаагүй.
Харин Ким Чен Ун турвал ямар харагдах бол?

С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ