Хүнд даацын автомашины хөдөлгөөнийг хязгаарлалаа

Жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 20-ны хооронд газрын хөрсний гэсэлтийн улмаас авто зам эвдрэхэд эмзэг болсон байдаг тул том оврын авто машин болон хүнд даацын автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарладаг.

Энэ хугацаанд бүтээн байгуулалттай холбогдуулан бүх жингийн шаардлага хангасан ачааны авто машинууд түр хугацаагаар ачаа тээвэрлэх шаардлагатай шаардагдах бичиг баримтын дагууНийтийн тээврийн газраас зөвшөөрөл авч замын хөдөлгөөнд оролцож болно.

Тодруулбал, Улаанбаатар хотын авто замын сүлжээгээр зорчих тээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг хоёр тэнхлэгтэй автотээврийн хэрэгсэлд 18 тн, гурван тэнхлэгтэй автотээврийн хэрэгсэлд 24 тн-оос хэтрэхгүй байхаар хязгаарлалтыг хийдэг.

Иймд зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн овор, хэмжээ даацтай тээврийн хэрэгсэлтэй тогтоосон хугацаанд замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг жолооч нарт анхааруулж байна.

Хүнд даацын авто машин ихээр зорчдог замууд дээр тухайлбал Шувуун фабрик, Өлзийт хороолол орчимд гурван пост гаргаж, нэг цэг дээр цагдаагийн гурван албан хаагч ажиллах аж.

Мөн нийслэл хотын нутаг дэвсгэрт,

  • Ачааны автомашинаар барилгын материал, хог хаягдал, хөрс шороог тээвэрлэхдээ ачааны автомашины тэвшийг даац хэтрүүлэх зорилгоор үйлдвэрийн хийцийг өөрчлөн өндөрлөх,
  • Авто замаар зорчихдоо зориулалтын хучлага, бүтээлэггүй зорчих, тээвэрлэж байгаа ачаагаа зам дээр асгах,
  • Дугуйгаа цэвэрлээгүй зорчих хэсгийг бохирдуулах,
  • Контейнер тээвэрлэж байгаа ачааны автомашины тэвшний зориулалтын бэхэлгээ, түгжээг хийхгүй тээвэрлэх зэрэг зөрчлийг гаргаж байгаа тул энэ чиглэлийн зөрчлийг арилгуулж, цааш хөдөлгөөнд оролцуулах чиглэлд анхаарч ажиллах аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ