"Зөрчил нь тодорхой тохиолдолд торгууль ногдуулна" гэв

Замын цагдаагийн албанаас өнөөдөр /2018.03.20/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Замын цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Лхагважаргал "Нийтийн тээврийн хэрэгслийг нэгдүгээр эгнээгээр чөлөөтэй зорчих боломжийг бүрдүүлэх зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. Ингэхдээ нийтийн тээврийн хяналтын улсын байцаагч нар автобусны буудал дахь нэгдүгээр эгнээнд явж буй авто машины зөрчлийг гэрэл зургаар баталгаажуулж байгаа юм.

Хэрэв зөрчил ирүүлсэн тохиолдолд цагдаагийн байгууллага шалгана. Түүнээс зураг бүрт нь торгууль ногдуулна гэсэн зүйл байхгүй. Зөвхөн гаргасан зөрчил нь тодорхой тохиолдолд торгууль оногдуулна.

Байцаагч нар нэг газар удаан зогсолгүй хэсэгчлэн ажиллаж байгаа юм билээ. Нийтдээ төв замын есөн автобусны буудалд хяналт тавьж байна" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ