Дмитрий Медведевийн орны хүн тодорхой болж байх шиг

Телевизийн “Царьград” сувгийн тоймч Оросын ерөнхий сайдын суудалд хэн сууж болох тухай ярьжээ.

Оросын ард түмэн гуравдугаар сарын 18-ны санал хураалтаар одоогийн төрийн тэргүүнд үнэмлэхүйсонголт хийсэн билээ. Одоо засгийн газрын шинэ тэргүүн хэн болох нь хамгийн тулгамдсан асуудал болж байна. “Царьград” сувгийн тоймч Юрий Пронько энэ талаар өөрийн санаа бодлыг хуваалцжээ.

Путинд шинэ засгийн газрын бүрэлдэхүүний тухай асуулт нэг бус удаа тавьж байсныг тоймч дурдсан байна. Тангараг өргөсний дараа энэ тухай зарлана гэж төрийн тэргүүн тухай бүрийд хариулж байсан юм.Энэ ньПутин бүгдийг сайтар тунгаан бодохын тулд хэсэг зуур завсарлага авч байгаа хэрэг гэж тоймч үзэж байна.

Ерөнхийлөгчид нэр дэвшигч бусад хүнтэй сонгуулийн дараа хийсэн уулзалт дээр төрийн тэргүүний хэлсэнүг басбагагүй чухал юм. Өмнөх санал зөрөлдөөнийгорхиж, улс орныасуудлыг шийдвэрлэх талаар хамтдаа ажиллах шаардлагатай тухай Путин мэдэгдсэн юм. Энэ нь ерөнхийлөгч Оросын эрх ашигийг хамгаалж, бүх иргэний тусын тулд улс орны асуудлыг шийдвэрлэхэд бэлэн байгаа бүх хүнтэй ажиллахад бэлэн байна гэсэн хэрэг гэж Пронько дурджээ.

Энэ хоёр нөхцөл байдал хамгийн янз бүрийн хүнийг томилохөргөн боломж нээж байгаа юм. Одоогийн ерөнхий сайдыг улираан сонгох нь маргаангүй нэг хувилбар байж болох. Энэ албан тушаалд өрсөлдөгчдийн дунд ерөнхийлөгчийн тамгын газрын тэргүүн Антон Вайно, төрийн “Ростех” корпорацын тэргүүн Сергей Чемезов,Хяналтын танхимын тэргүүн Татьяна Голикова, Үйлдвэр, худалдааны яамны сайд Мантуров, түүнчилэн Стратегийн судалгаанытөвийн тэргүүн Алексей Кудрин нарын нэр сонсогдож байгаа ажээ.

“Эцсийн шийдвэрийг гагцхүү ерөнхийлөгч гаргах нь тодорхой. Төрийн тэргүүн зориудаар завсарлага авлаа. Тэр иргэдийн итгэлийг нэгэнт олсон бөгөөд энэ итгэлийг биелүүлж, гэхдээ ойрын зургаан жилд улс орны нийгэм-эдийн засгийн хөгжилд бодитойалхам хийх нь чухал” гэж Пронько онцлон тэмдэглэсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ