С.Баярцогтод 8.2 сая евро зээлсэн монголын бизнесмен хэн бэ

Сангийн сайд асан С.Баярцогт саяхан хэвлэлийн хурал хийх үеэрээ олон мэдээлэл өгсний нэг нь олон нийтийн анхаарлыг татаж байна.Тэр хэлэхдээ "Намайг 2006 онд таягтай явж байсныг санаж байгаа байх. Тухайн үедээ би бизнес хийх нь зүйтэй юм байна гэж бодсон. Тиймээс Монголын томоохон бизнесменээс 8.2 сая евро зээлж дансандаа хийсэн. Удалгүй зээл өгсөн хүн маань зээлээ буцаагаад авсан. Одоо надад ямар нэгэн данс байхгүй. Царцаасан данс гээд байгаа нь 10 жилийн өмнө надад тусалж данснаасаа мөнгө гаргаж өгч байсан монгол хүний данс" хэмээн мэдээллээ.Тэгвэл тухайн үед 8.2 сая евро буюу 10 гаруй сая доллар зээлэх чадвартай монголын бизнесмен хэн байв ? Ямарч атугай гадна дотны хууль хяналтын байгууллагууд С.Баярцогтын мөрөөр орсон нь тодорхой байгаа тул энэ эрхэмийн нэр ч удахгүй тодорхой болох бизээ

Ж.Эрмүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ