С.Баярцогттой холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн программын албаны дарга нарт зориулсан ”ТЕЛЕВИЗИЙН ӨРГӨН НЭВТРҮҮЛЭГ БА ХҮҮХЭД ХАМГААЛАЛ” сэдэвт семинар, хэлэлцүүлэг 2018 оны 3-р сарын 22-ны өдөр зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлэг Харилцаа холбооны зохицуулах хорооны 12-р давхрын хурлын зааланд болно.

09.00

  • 'Монголын геологи хайгуул-2018' чуулга уулзалт Корпорейт Конвеншн төвд болно. Холбоо барих утас: 99160069

10.00

  • Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа банкны салбарын эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрийн хүрээнд батлагдсан Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль; Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль; Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн эх бичвэрийг Монголбанкинд хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа Монголбанкны 5 давхрын хурлын зааланд болно.

  • 'Монголын эрдэс баялаг-Уул уурхай-2018' хөрөнгө оруулалтын чуулга уулзалт Төрийн ордны А танхимд болно. Холбоо барих утас:99089666, 99209315

11.00

  • Үндэсний мэдээллийн төвд С.Баярцогттой холбоотой асуудлаар Швейцарын прокуророос ирсэн албан ёсны хариуг 'Нэг цонх' клубын залуучууд танилцуулж мэдээлэл хийнэ.

11.30

  • Улсын Ерөнхий прокурорын газрын 3 давхрын хурлын заланд Азийн сан, УЕПГ-ын хамтын ажиллагааны хүрээнд Прокурор, ажилтны ашиг сонирхлын зөрчил, сахилга, хариуцлага, ёс зүйтэй холбоотой гомдол, мэдээллийг хүлээн авах 18001919 дугаарын утасыг танилцуулах ажиллагаа болно.

  • Арга хэмжээнд Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Марк Кэйнинг болон Азийн сангийн Төрийн албанд засаглал, ил тод байдлыг бэхжүүлэх төслийн менежер, УЕПГ-ын хэлтсийн дарга нар , Дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурорууд оролцоно.

  • Үндэсний мэдээллийн төвд МАХН-аас Оюутолгойн гэрээний талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ