Түүхэнд зайлшгүй үлдэх 8 гэрэл зураг

Дэлхийд хамгийн их дуулиан тарьсан гэрэл зургуудыг бид танилцуулж байна.

Энэ зургийг 1995 онд Хаббл дуран авайн тусламжтайгаар авчээ. Эрдэмтдийн хувьд ийм зургууд нь мэдлэгийн жинхэнэ уурхай байдаг. Харин жирийн хүмүүсийн хувьд нэн сонирхолтой үзэгдэл юм.

Энэ зураг нь төрөөгүй байгаа хүүхэд амьдрахын төлөө хэрхэн тэмцэж байгааг харуулсан юм.Цаашид хүүхдийн амь насыг аврахын тулджирэмсний 21 дэх долоо хоногт ургийн нуруунд мэс засал хийхээрирээдүйн ээжийн хэвлийд зүсэлт хийх ёстой байжээ. Бяцхан гар эмчийн хуруунаас зуурч байгаа тэр агшины зургийг авсан нь энэ аж. Сүүлд нь хүүхэд ямар ч хүндрэлгүйгээр эсэн мэнд төрсөн байна.

Дүрвэгсдийн хуаранд Стивен Маккьюригийн авсан 12 настай өнчин охины зураг.“National Geographic” сэтгүүлийн хувьд энэ зураг шүтээн нь болж, түүнээс хойш зургийг газар сайгүй тавьдаг болжээ.

Ниагарын хүрхрээ нь алдартай газар. Гэвч тэртээ 1911 онд авсан гэрэл зурагт хөлдсөн хүрхрээ ийн гарчээ.Энэ нь уг зургийг гайхалтай болгосон хэрэг.

Рокфеллерын төвийн барилгын ажил дуусах дөхөж байсан 1932 онд энэ зургийг авчээ.

Мэс засалч Жей Ваканти, инженер Жеффри Боренштейн нар лабораторийн хулганы нуруунд хүний чих ургуулжээ.

1945 онд энэ зураг дэлхийд түгсэн юм. Зургийг Евгений Халдей авчээ.

Альфред Эйзенштадт дэлхийд алдартай “Lide” сэтгүүлд зориулан үнсэлцэж байгаа хосын зургийг авчээ. Тэрээр энэ зурагтаа “Үг дуугүй буужөгсөн нь” гэдэг нэр өгсөн бөгөөддэлхийн хоёрдугаар дайн дууссаныг бэлгэдсэн юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ