“Монгол хүүхэд ба Эрүүл шүд” аян эхэллээ


Баянгол дүүргийн 40-р сургууль дээр Монгол хүүхэд ба эрүүл шүд хөтөлбөр 2018 оны нэгдүгээр сарын 20-ноос эхлэн хэрэгжиж 1-5 ангийн 1350 хүүхэд үдийн хоолны дараа шүдээ угааж хэвшлээ.
“Монгол хүн” аяны хүрээнд Эрүүл мэндийн яамны дэд сайд Л.Бямбасүрэн, НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал, НБГ-ын Хяналт үнэлгээ шинжилгээний газрын дарга н.Ганчимэг, АШУҮИС-ийн захирал Б.Батбаатар, АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн захирал Ж.Отгонболд нар “Монгол хүүхэд ба Эрүүл шүд” аяны нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.
Энэхүү ажлын хүрээнд 2400 хүүхэд амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, бүтэн, хагас өнчин хүүхдүүд, зорилтот бүлгийн 200 гаруй сурагчдад эмчилгээ хийж, багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эх, суралцагчдын цуврал сургалт, зөвлөгөө зохион байгуулах аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ