"С.Баярцогтод буруугүй гэдгээ нотлох биш алдаагаа засах боломж олгоё"


С.Баярцогттой холбоотой асуудлаар Швейцарийн прокуророос ирсэн албан ёсны хариуг "Нэг цонх" клубийн залуучууд танилцуулж өнөөдөр мэдээлэл хийлээ.
Нэг-цонх клубийн гишүүн П.Ариунжолоо "Монгол Улсын Засгийн газар Рио Тинтотой байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг ашиггүй гэрээ гэж сүүлийн 10 жилд үзэж байгаа. С.Баярцогт нь буруугүйгээ батлах гэж тайлбар тодруулга хийсэн байгаа.
Тэр хүнийг буруутайг нотлох ямар шаардлага байгаа юм бэ. Тиймээс манай клубийн зүгээс уриалга гаргах гэсэн юм. С.Баярцогтыг буруугүй гэдгээ нотлох биш алдаагаа засах боломжийг олгоё. Алдаагаа засчихвал Монголчууд бид уучилна" гэв.
Нэг-Цонх клубийн гишүүн П.Анар "Швейцарийн шүүхээс ирүүлсэн тайлбарыг танилцуулья. 2016 оны наймдугаар сарын 18-нд БНХАУ-ын иргэн "А"-н "С" компанийн дансанд нийт 45 сая долларын гүйлгээг мөнгө угаасан, авлига өгсөн гэж сэжиглэж Швейцар улсын ерөнхий прокурорын газраас хэрэг үүсгэсэн.
Швейцарийн шүүхээс БНХАУ-ын иргэн "А"-г мөнгө угаасан гэж үзэн 2016 оны 11 дүгээр сарын 9-нд түүний эзэмшлийн дансуудыг царцаасан.
БНХАУ-ын иргэн "А" нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдсан. 2018 оны гуравдугаар сарын 2-ны өдөр Швейцар улсын дээд шүүх хуралдаж мөнгө угаасан гэж үзэн 7 жилээр, авлигал өгсөн гэж үзэн 15 жил хүртэл хугацаагаар дансуудыг царцаах шийдвэр гаргасан. Давж заалдсан гомдол нь үндэслэлгүй гэж үзжээ.
БНХАУ-ын иргэн А-н С компанийн дансанд 2008 оны тавдугаар сард 10 сая ам.доллар, 2008 оны долоодугаар сард 10 сая ам доллар, 2008 оны долоодугаар сард 10 сая ам.долларын орлогын гүйлгээ хийгдсэн.
Энэхүү хоёр орлогын гүйлгээнд эх үүсвэрийн тайлбар хүсэхэд Банканд өгсөн тайлбартаа төмрийн хүдрийн худалдаанаас олсон мөнгө гэж тайлбарсан.
Шүүхэд өгсөн тайлбартаа "D" компанийн хувьцааг "E" компанид зарсан гэж тайлбарласан нь үндэслэл муутай гэж үзжээ.
БНХАУ-ын иргэн А-н данснаас 2008 ны есдүгээр сарын 30-ны өдөр С.Баярцогтын "Legend Plus Capital Limited" компанийн данс руу 8.2 сая евро шилжүүлсэн" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ