Гарын үсгийн тухай сонирхолтой баримтууд


Манай гарагт алдартнуудын гарын үсгийг цуглуулах сонирхолтой олон хүн байдаг. Энэ төрлийн цуглуулга нь “автографилия” гэдэг нэртэй. Нэр цуутай хүмүүсийн зарим гарын үсгийг асар их мөнгөөр худалддаг. Гарын үсэг худалдан авч, цааш нь зарснаар муугүй ашиг өгдөг бизнес эрхэлсэн пүүсүүд ч байдагт гайхах явдалгүй юм.
Нэрт зураач Илья Репиний нэг танил эмэгтэй “И.Репин” гэсэн гарын үсэгтэй нэг зургийг зах дээр харжээ. Уг зургийг хямдхан, ердөө 10 рублиэр зарж байжээ. Эмэгтэй тэсэлгүйгээр энэ “шилдэг бүтээлийг” худалдан авсан байна. Эмэгтэй худалдан авсан зургаа зураачид өөрт нь үзүүлэхэд, тэр тас тас хөхөрч, хуурамч зурган дээр “Энэ бол Репин биш” гэж бичжээ. Удалгүй уран зураачийн жинхэнэ гарын үсэг бүхий энэ хуурамч зургийн үнэ олон дахин өссөн байна.
Альберт Эйнштейн 1922 онд Японд зочилжээ. Нэг удаа зочид буудал дахь түүний өрөөнд зарлага орж ирэхэд, Эйнштейнд “гар цайлгах” бутархай мөнгө байгаагүй аж. Тийнхүү тэр өөрийн гараар бичсэн хоёр бичгийг зарлагадөгөөд, яваандаа овоо үнэ хүрнэ хэмээнхэлжээ. Тэгээд Эйнштейний зөв болж таарсан байна.
“Тайван, даруухан амьдрал нь байнгын тайван бус байдалтайгаар амжилтын хойноос хөөцөлдөхөөс илүү аз жаргал бэлэглэдэг” гэсэн бичгийг олон жилийн дараа 1,5 сая ам. доллараар худалджээ.Харин “Хэрвээ хүсэл зориг байгаа бол, арга ч олдоно” гэсэн өөдрөг бичээс бүхийхоёр дахь бичгийг дуудлага худалдаагаар 240 мянган ам. доллараар худалдсан байна.
Алдарт жүжгийн зохиолч Уильям Шекспирийн гарын үсгийг олсон хүн өөрийгөө саятанд тооцож болно.Түүний ердөө зургаан гарын үсэг бидний үед хүрч ирсэн бөгөөд тус бүрдээ 5 000 000 ам.доллараар үнэлэгддэг байна.
Хоёрдугаар Николай хааны гар бичмэлийн музей 1988 онд Новосибирск хотод нээгджээ.Энэ ер бусын музейн ажилтнууд дэлхийн түүхэнд мэдэгдэм ул мөрөө үлдээсэн хүмүүсийн гарын үсгийг цуглуулж, хадгалж үлдэх зорилго тавьсан байна.Музейн санд улс төрч, жүжигчин, сансрын нисэгч гээд хамгийн янз бүрийн нэр цуутай хүний гарын үсэг хадгалагддаг аж.
Оросын хаан IV Иван ширүүндогшин хүн төдийгүй, боловсролтой хүн гэдгээрээ цуутай нэгэн байжээ. Гэвч түүний хувийн гар үсгийг одоогоор хэн ч олж чадаагүй байна. Үзэг биш, харин очирт таяг л барих нь түүнд илүүтэй санагддаг байжээ. Тэрээр зарлиг юмуу захидлыг хэлж бичүүлээд, харин дараа нь хувийн тамгаа дарж баталгаажуулдаг байсан аж.
Нэгдүгээр Петр дүрсхийсэн ширүүн дориун зантай хүн байжээ. Оросын анхдугаар эзэн хааны бичгийн хэв ч мөн тиймэрхүү байсан гэдэг. Цөөхөн мэргэжилтэн л Петрийн бичсэнийг гаргаж чадна гэж судлаачид хэлдэг байна.
Ажигласан, бодож санаж байгаа зүйлээ бичсэн Леонардо да Винчигийн дэвтрийг тэрбумтан Билл Гейтс 1994 онд Нью-Йоркийн дуудлага худалдаанаас авчээ. Тэрээр уг дэвтргийг 30,8 сая доллараар авсан байна.
Гар бичмэлийн өдрийг жил бүр нэгдүгээр сарын 23-нд тэмдэглэдэг юм .Бичгийн хэрэгсэл үйлдвэрлэгчдийн холбоо гараар бичсэн захидал хосгүй гэдгийг бидний компьютерын зуунд та бидэнд сануулах зорилгоор энэ ер бусын баярыг бий болгожээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ