“Бүтээн байгуулалт-Хамтын ажиллагаа 2018” уулзалт боллоо


Хан-Уул дүүрэг 2018 оныг “Тохижилт, төрийн үйлчилгээг сайжруулах жил” болгон зарласан бөгөөд угзорилтын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэх, хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын дунд “Бүтээн байгуулалт-Хамтын ажиллагаа 2018” зөвлөлдөх уулзалтыг 2018 оны гуравдугаар сарын 22-ны өдөрзохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд Дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, Засаг дарга Ж.Алдаржавхлан болонНийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ц.Тулга, УБЦТС ТӨХК-ний Нийтлэг үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал О.Отгонбаяр, Богд Хан-Уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргааны дарга Ц.Дуламсүрэн зэрэг холбогдох албаны удирдлагууд оролцлоо.

Засаг дарга Ж.АлдаржавхланХан-уул дүүрэгт орон сууцны хороолол, хотхон, барилгуудын төсөл хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулагч, барилгын компаниудад иргэдийн нийгмийн дэд бүтцийг хүртээмжтэй авах боломжийг нэмэгдүүлж, тохилог ая тухтай, аюулгүй орчиндард иргэдээ амьдрах нөхцөлийг бүрдүүлэх тал дээр хамтран ажиллахыг уриалж, дүүргийн нутаг дэвсгэрт хийгдэж байгаа болон 2018 онд хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаардэлгэрэнгүй мэдээлэл хийж илтгэл тавилаа.

Мөн 'Барилгын салбарын эрх зүйн орчин, салбарын талаар төрөөс баримталж байгаа бодлого, төлөвлөлт, Засгийн газар, хотын удирдлагуудад, төр захиргааны харъяа байгууллагууд,барилгын салбарын байгууллагуудтай хамтран ажиллаж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх арга замыг тодорхойлж, нэгдсэн бодлогоор ажиллахыг онцлон хэллээ.
Түүнчлэн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч барилгын компаниуд Нэхмэлийн шар байруудынгадна инженерийн шугам сүлжээний ажлын явцыг эрчимжүүлэх,зуны улиралд хүнд даацын авто машины зорчих цагийн хуваарийг зохицуулах, банкуудаас зээлийн тал дээр уян хатан бодлого барих зэрэг тулгамдаж буй асуудлыг холбогдох мэргэжлийн байгууллагуудад уламжлан нээлттэй санал бодлоо хуваалцлаа. Зөвлөлдөх уулзалтад төрийн байгууллага, барилгын салбар, банкны салбараас нийт 50 гаруй төлөөлөл оролцож тус үйл ажиллагааг жил бүр зохион байгуулж байхыгХан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт уламжиллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ