Овоолсон шороон “артай” байшин

Өнгөц харвал энэхүү байшинд онц гойд зүйл байхгүй юм. Учир нь багануудаар тулсан тагт бүхий хоёр давхар байшингийн нүүрэн талыг ердийн тоосгоор өржээ. Гэхдээ байшинг ар талаар нь тойрч үзвэл хана байхгүй бөгөөд оронд нь асар их шороон овоолго байх ажээ.

Зарим хэсэг нь юмуу тэр чигтээ шороон дор байрлах экологийн хувьд цэвэр байшин дагнан барьдаг “Formworks Buildings Inc” компани 2006 онд уг байшингийн зураг төслийгзохиожээ. Энэ нь эрчим хүчний хэмнэлттэй харш бөгөөд цаг агаарын ямар ч нөхцөлд саад бэрхшээлийг давж чадах ажээ.Дээгүүр нь нэг метр зузаан шороогоор хучиж, хоёр талынх нь овоолгоны зузаан 7,5 метрт хүрдэг нь маш сайн тусгаарлалт болдог байна.


300 метр.кв талбай бүхий энэ байшин гурван унтлагын өрөө, зочны өрөө, ванны хоёр өрөө, гал тогоо, зоогийн өрөө болон туслах өрөө тасалгаануудтай аж.Нэг талдаа хоёр машины гарааштай гэнэ.


Эзэд нь байгалийн гэрэл хомс байдгийг ийм байшингийн цорын ганц дутагдал гэж үздэг ч өөр бусад давуу тал нь тэр дутагдлыгнөхдөг байна.Халаалтын болон ахуйн бусад үйлчилгээний сарын төлбөр нь ердөө 150 ам.доллар байдаг нь бусад байшингийн төлбөрөөс 90 хувиар бага байдаг аж.




С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ