Аспириныг хэрэглэх 5 сонирхолтой арга

Аспирин бидний амьдралын бараг бүх салбарт хэрэг болж болдог. Энэ нь нэн олон зориулалттай эм юм.Учир нь аспирин ахуйд их хэрэглэгддэг бөгөөд үр дүн өндөртэй юм.

Нүүрний тууралтаас хамгаалдаг

Аспирин нь батга тууралтыг арилгахад маш сайн юм. Хэрвээ таны нүүр үрэвсэж сэтгэлийг таньзовоогоод байвал нэг ширхэг аспирин нунтаглаад, бага зэргийн усанд зуурч, дараа нь нүүрэндээ түрхэж болно. Энэ хольц нь батга төдийгүй нүхжилтийг багасгаж, арьсыг цайруулан, толийлгож, үрчлээг арилгахад тусладаг юм.

Үсэнд тустай

Аспирины ачаар хагнаас салж болно. Ингэхийн тулд бага зэргийн нунтагласан аспириныг шампуньтай холиод, толгойндоо түрхэн иллэг хийж нэлээд хэдэн минут байлгана. Дараа нь толгойгоо аспирингүй шампуниар угаана. Аспирин нь хүчил учир үсний хэт их тослогийг арилгаж, үсийг гялалзуулж, илүү намирсан зөөлөн болгоно.

Шумуул, шавьжинд хазуулахад тустай

Аспириннь шумуул юмуу дэлэнчид хазуулсны дараах таагүй байдалд танд туслаж болох юм.Хэрвээ загатнаж, таныг зовоогоод байгаа бол хазсан газрыг усаар норгож, аспиринаар үрэх хэрэгтэй.

Цэцгийг сэргээхэд

Хэрвээ цэцэгтэй усанд аспирин хийвэл тайрсан цэцэг удаан хугацаагаар шинэ хэвээр байх болно.

Аккумуляторыг цэнэглэхэд

Аспириныг үр дүнтэй хэрэглэдэг нэг шалгарсан арга бий. Хэрвээ машин асахгүй бол, жолооч нар аспирин хэрэглэдэг. Машиныг асаахын тулдаккумуляторт хэдэн ширхэг аспирин хийхэд л болно.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (66.181.160.87)
    Э
    2025 оны 04 сарын 11 | Хариулах
  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (66.181.160.87)
    Э
    2025 оны 04 сарын 11 | Хариулах