Говийн бүсийн сум дундын мал эмнэлгийн нэгдсэн төв байгуулагдав


Говийн бүсийн сум дундын мал эмнэлгийн нэгдсэн төвийн барилгыг хүлээлгэн өгөх ёслол Өмнөговь аймгийн Ханбогд суманд гуравдугаар сарын 21-ний өдөр болжээ. Уг төвийг “Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” 1.4 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж, орон нутгийн “Билэгт багана” компани барьсан байна.
Тус төв нь ийлдэс судлал, нян судлал, молекул, паразит, эм, урвалж бодисын зэрэг орчин үеийн хэд хэдэн лабораторитой юм. Лабораторийн тоног төхөөрөмжийг БНХАУ-ын олон улсад нэр хүндтэй “Биобайс” компаниас нийлүүлсэн байна. Тус төвийг ашиглалтад орсноор малын халдварт болон халдварт бус өвснөөс урьдчилан сэргийлэх юм.
Мөн Өмнөговь аймаг төдийгүй зэргэлдээх Дорноговь, Дундговийн малчид үйлчлүүлэх боломж бүрдэж байгаа юм. Эдгээр лабораторид мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг, ноос ноолуур, арьс ширэнд иж бүрэн шинжилгээ хийх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ