Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтад бэлтгэх хэлэлцээ болно


БНАСАУ хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалт хийхтов, газрыг тогтоох зорилгоор өндөр хэмжээний уулзалтыг гуравдугаар сарын 29-нд хийе гэсэн Өмнөд Солонгосын саналыг хүлээн авчээ. Ёнхап агентлаг Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх асуудал эрхэлсэн яамны мэдэгдлийг иш татан бямба гарагт ингэж мэдээлсэн байна. Дээд хэмжээний уулзалт дөрөвдүгээр сард болох юм.
Өмнөдийн тал гуравдугаар сарын 22-нд хилийн холбооны сувгаар дамжуулан өөрийн саналын талаар БНАСАУ-д мэдэгдсэн байна.Хэлэлцээ цэрэггүй бүс дэх Пханмунжом тосгонд болно.
Өмнөд Солонгосын гурван хүнтэй төлөөлөгчдийгУлс орноо нэгтгэх асуудал эрхэлсэн яамны сайд Чо Мён Гён тэргүүлэх нь тодорхой болжээ. Түүнчилэн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ерөнхийлөгчийн тамгын газар болон Үндэсний тагнуулын албаны төлөөлөгчидорохыг хэвлэлд дурдсан байна.
БНСУ-ын төлөөлөгчид энэ оны гуравдугаар сарын 5-6-нд Пхеньянд зочилж, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унтай уулзсан юм.Дөрөвдүгээр сард Өмнөд Солонгос, БНАСАУ-ын удирдагчдын уулзалт хийхээр энэ үеэр тохиролцсон байна. Пхеньяны эрх баригчид АНУ-тай харилцаагаа хэвийн болгох асуудлаар зөвлөлдөж эхлэхэд бэлэн байгаа бөгөөд энэ үеэр Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудлыг хэлэлцэж болох юм гэж бас мэдэгджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ