Шар усны үеэрээс болгоомжлоорой


Ирэх өдрүүдэд нийт нутгаар цаг агаар харьцангуй дулаарах тул дээр дурдсан голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Гуравдугаар сарын 1-ний өдрийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн 42 хувь нь цастай ба дундаж зузаан нь 16 см, цасан дахь усны нөөц 11.3 шоо.км байна. Жишээлбэл: Сэлэнгэ, Орхон, Туул голуудын савын 70-75 хувьнь цастай ба цасан дахь усны нөөц нь 0.96 шоо.км бол Хараа, Ерөө, Хэрлэн , Улз, Халх голын савын 90 хувьцастай, цасны усны нөөц нь0.40 шоо.км байна.
Харин Увс нуур, Тэс голын савын 85 хувь нь цастай,цасан дахь усны нөөц нь 1.36 шоо.км байна. Мөн өвөлжилт хүндэрсэн болон шүлхий өвчин гарсан газруудын гуу жалганд хаягдсан мал амьтны сэг зэм нь цасны усаар дамжин ус бохирдуулах болон өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгууллагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийхийг зөвлөж байна
СЭТГЭГДЭЛ БИЧИХ