ҮЙЛ ЯВДАЛ: Ахмад багш нар чуулна


10.00
- Хөдөлмөр, Нийгмийн хамгаалалын яам, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй ''Монгол Улсын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих'' төслийн нээлт болно. Нээлтийн арга хэмжээ Holiday Inn зочид буудалд болно.
11.00
- МУИС-ийн Номын сангийн 5 давхарт МУИС-ийн ахмад багш нарын анхдугаар чуулган болно. Чуулганд МУИС-ийн захирал, удирдлагууд болон 150 гаруй ахмад багш оролцоно. Чуулганаар МУИС-ийн 75 жилд ахмад багш нарын оруулсан хувь нэмэр, цаашдын ажлын төлөвлөгөө, зорилт, ахмад багш ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ. Холбоо барих утас: 99002019
11.30
- “Монгол ньюс” мэдээллийн төвд монгол бичгийн хэрэглээ, түүнд тохиолдож буй асуудлын талаар олон нийтийн ТББ-ууд хамтарч хэвлэлийн бага хурал хийнэ.
12.00
- 'Зууны мэдээ' сонины Үндэсний мэдээллийн төвд Булган аймгийн иргэд Улсын дээд шүүхийн нэр бүхий шүүгчийн хөрөнгийн эх үүсвэрийг шалгуулахаар АТГ-т хандаж байгаа талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ