Гал түймрийн улмаас 350 бог мал хорогджээ

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Жалбаа багийн “Шанаган хавцгай” гэдэг газар малын хашаа шатжээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид очиж дөрвөн цаг гаруй ажиллаж унтраасан байна.

Уг гал түймэрт 350 бог мал өртөж хорогджээ. Мөн Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ар тархи багийн “Зүүн шанд” гэдэг газарөвөлжөөний бууц шатсан тухай дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид очиж унтраасан байна.

Иймээс иргэд, олон нийтийг гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг уриалж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ