Дулаанхаанаас Ерөө-Хүдэр чиглэлийн зам эвдэрчээ

Шар усны үерийн улмаас Сэлэнгэ аймгийн Дулаанхааны дөрвөн замаас Ерөө-Хүдэр сумын чиглэлийн автозамын 32 км /Ерөө сум/, 64 км-т /Хандгайтын үтрэмийн орчимд 110м-ийн урттай/ их хэмжээний эвдрэл үүсжээ.

Хөдөлгөөнд оролцогч жолооч Та үзэгдэх орчин хязгаарлагдмал замын тойруу, харанхуй үед явахдаа хурдаа тохируулан болзошгүй аюул, ослоос сэргийлж сонор сэрэмжтэй явахыг анхаарууллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ