Хонконгийн ЗГ хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурав


Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээрт Монгол Улсаас БНХАУ-ын ЗЗОБ Хонконгт суугаа Ерөнхий консул С.Эрдэнэ, БНХАУ-ын ЗЗОБ Хонконгийн Аюулгүй байдлын Нарийн бичгийн дарга Жон Ли нар 2018 оны гуравдугаар сарын 26-ны өдөр Хонконгийн Аюулгүй байдлын товчоонд гарын үсэг зурав.
Энэхүү хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор хоёр талын хууль сахиулахбайгууллагууд эрүүгийн хэргийн мөрдөн байцаах, шүүн таслах, яллах ажиллагаанд шаардлагатай аливаа асуудлаар шуурхай хамтран ажиллах эрх зүйн орчин бүрдэх болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ