АН шинэчлэлийн төлөө хурдан гүйгчийг шагнах уу ?
Ардчилсан намын дотоод сонгууль ням гарагт болж өнгөрсөн. Хоёр аймагт шүлхий дэгдсэнтэй холбоотойгоор хойшлуулсныг эс тооцвол сонгууль амжилттай явагдсан гэж тус намаас мэдээлж байгаа. Харин Баянзүрх дүүргийн тухайд нэлээд дуулиантайхан сонгууль болж өнгөрлөө.Саналын хайрцгаа аваад зугтааж буй энэхүү бичлэг цахим орчинд түгж хүмүүсийг хөгжөөж байлаа. Ямайкийн алдарт гүйгч Усейн Болт мэт хурдан байж чадсан эрхэмийн бичлэг саналын хайрцаг тэвэрч гүйснээрээ улам үзүүштэй байв.
БЗД-ийн АН-ын дотоод сонгуулиас “богино зай”-н гүйлтийн аварга хэрхэн тодорсон талаар сонирхоход:
-Санал авах байрыг бүсэлж авсан Ардчилсан намын гэгдэх хэсэг нөхөд “сонгууль хойшилсон” гээд дотогш хэнийг ч нэвтрүүлэхгүй,мөн Санал авах байрны ажилтнуудыг гадагш гаргахгүй, саналаа өгөх гэсэн намын жирийн гишүүд болон нэр дэвшигчдийг элдвээр доромжилж зүхэж,хүч түрж байсны улмаас байраа түрээслүүлж буй газар талбайгаа чөлөөлж өгөхийг шаардсан. Байрны эздийн шаардлагаар Санал авах байрны ажилтнууд өөр байранд шилжих гэсэн ч тэднийг хорьж, хаашаа ч гаргахгүй байсан тул арга буюу бүслэлтийг сэтлэхийг оролдсоноос тэрхүү “хурдан гүйгч” тодорсон болохыг хэлж байна.
Ямартай ч сонгох сонгогдох эрхийнхээ төлөө саналын хайрцгаа хамгаалангаа “онцгой хурд” хийж чадсан залууг намынхаа шинэчлэлийн төлөө “богино зай”-н улс төрийн гүйлтийн аваргаар тодруулж сайшаая хэмээн ярьж эхэлсэн сурагтай.
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ