Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн бүтээгдэхүүнүүдийг устгав

Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс хүчинтэй хугацаа дууссан мансууруулах, сэтгэцэд нөлөөт хоёр нэрийн 14 цувралын нийт 59,397.1 ширхэг 380 кг жин бүхий 50.615.678 төгрөгийн эмийн бүтээгдэхүүнийг устгуулахаар “Элемент” ХХК-д хүлээлгэн өгчээ.

Тус эмийг устгуулах хүсэлтийг “Эмийн үйлдвэр” ХХК-иас ирүүлсэн байна. Албан хүсэлтийн дагуу тус эмийн үйлдвэрийн удирдлага, холбогдох ажилтнууд болон Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтэс 20 дугаар хорооны цагдаа, дэд ахлагч Д.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэйгээр эмийг устгуулах ажлыг гүйцэтгэжээ.


em

СЭТГЭГДЭЛ БИЧИХ