Дорнод аймагт гарсан түймрийг унтраахаар хүч нэмэгдүүлэн ажиллаж байна

Дорнод аймгийн Матад суманд энэ сарын 26-нд гарсан түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын хэлтэс хүч нэмэгдүүлэн ажиллаж байна. Урьдчилсан дүгнэлтээр өнгөрсөн өвөл цас бага унасан, хуурайшилт ихтэй байсан нь түймэр гарахад нөлөөлсөн гэж үзжээ.

Нутгийн ихэнх хэсгээр хуурайшилттай байгаа учир иргэд, зорчигчдыг татсан тамхи, шүдэнзнийхээ галыг бүрэн унтраах, мөн зориулалтын газар хаяж байхыг Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсээс анхааруулж байна.

Матад суманд гарсан түймрийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ