Үйл явдлын хураангуй


09.00
Цусаа хандивлаж, бусдад амьдрал бэлэглэе” аяныг “Гэгээлэг маргаашийн төлөө” ТББ болон “Цус сэлбэлт судлалын үндэсний төв” тэй хамтран зохион байгуулна. Цус хандивлах үйл ажиллагаа Моннис Бьюлдинг оффисын 4 давхарт болох бөгөөд аянд нэгдэн Моннис Группын 150 гаруй ажилтнууд цусаа бэлэглэхээр болжээ
“Бэтэг өвчний тандалт, оношилгоо: БНХАУ–Монголын хамтын ажиллагаа” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төвийн хурлын танхим болно. Сургалтыг ЗӨСҮТ болон БНХАУ-ын Өвчний Хяналт Сэргийлэлтийн Төв хамтран зохион байгуулж байна.
Холбоо барих утас: 99718898
10.00
- Гадаад харилцааны яамны ЗӨВШИЛЦӨЛ танхимд зохион байгуулагдах Европын холбооны 'МОНГОЛЫН ХУДАЛДААГ ДЭМЖИХ-EU-TRAM' төслийн албан ёсны арга хэмжээнд болно. Хуралдаанд Монгол улсад суугаа бүх улсын Элчин сайдууд оролцох болно.
11.00
'Зууны мэдээ' сонины Үндэсний мэдээллийн төвд Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбооноос улс төрийн намуудын хатуу гишүүнчлэлийг татан буулгах шаардлагыг Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдэд хүргүүлж буй талаар хэвлэлийн бага хурал зарлалаа
Сонгинохайрхан дүүргийн 150 сурагч БНХАУ-ын их дээд сургуулиудад 30-100 хувийн тэтгэлэгээр суралцах батламжаа гардан авах үйл ажиллагаа дүүргийн иргэний танхимд болно. Холбоо барих утас: 99010499
Улс орон даяар гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллахтай холбогдуулан дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал Онцгой байдлын ерөнхий газарт болно. Мөн ой, хээрийн түймэр, шар усны үерийн нөхцөл байдал, түүнээс урьдчилан сэргийлэх талаар холбогдох мэргэжилтнүүдээс яриа, тодруулга авах боломжтой. Холбоо барих утас: 99007969, 99249813
12.30
- Тусгаар тогтнолын талбайд газар хөдлөлтийн зарлан мэдээллийн дуут дохиогоор хэрхэн ажиллах заавар зөвлөгөөг онцгой байдлын албаны ажилчид иргэдэд үзүүлэх сургалт хийнэ. Холбоо барих утас: 88033263
14.00
БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр СХД-ийн 25-р хороонд баригдах шинэ сургуулийн нээлт болно. Холбоо барих утас: 8811-1046
СЭТГЭГДЭЛ БИЧИХ