"Зарлан мэдээллийн дохио 20-30 секундийн давтамжтайгаар явна"

Онцгой байдлын ерөнхий газраас /ОБЕГ/ орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Гуравдугаардугаар сарын 29-ний өдөр буюу маргааш 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг зохион байгуулна. Онцгой байдлын ерөнхий газраас сүүлийн долоон жилийн турш энэ дадлага сургуулилтыг зохионявуулжбайна. Энэ жилийн тухайд өмнөх дадлага сургуулилтаас өвөрмөц онцлогтойгоор зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Урд нь дадлага сургуулилтыг зарлан мэдээллийн дохио дуугарсны дараа иргэд тухайн байршиж байгаа барилга байгууламжаас гадагш аюулгүй талбайд шилжих хэлбэрээр зохион байгуулж байсан.

Харин энэ жилийн тухайд нэгдүгээрт зарлан мэдээллийн дохиог 16.00 цагт Улаанбаатарын хэмжээнд байгаа 60 зарлан мэдээллийн дуут дохионы хэрэгслээр дамжуулна. Дуут зарлан мэдээллийн дохио хүлээж аваад иргэд тухайн байгаа газраасаа аюулгүй гараад аюулгүйн цэгтээ очсон байх шаардлагатай.

Зарлан мэдээллийн дуут дохио 20-30 секундийн давтамжтайгаар явна. Газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх төлөвлөгөөнд Улаанбаатарын хэмжээнд 110 аюулгүй талбай тусгагдсан байгаа. Эхний ээлжид аюулгүйн талбайн байршлуудын талаар нийслэлийн бүх хүмүүс нүдлээд мэдсэн байх шаардлагатай байна.

Энэ хүрээнд аюулгүйн цэг дээр очих дадлага сургуулилалтыг анх удаа хийж үзэх гэж байна. Ард иргэд тухайн дүүрэг дээр томьёолсонталбай дээр цугларах ёстой. Аюулгүйн цэг талбай дээр ОБЕГ-ын албан хаагчидхүмүүсийн дүн бүртгэлийг хөтлөнгаргана. Энэ талбай хаана ямар дүүрэгт байгаа талаар иргэд өөрсдөө нийслэлийн онцгой байдлын газар болон тухайн дүүргийн онцгой байдлын байгууллагаас сураглаарай" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ