Хойд Солонгосын удирдагчийг Ши Жиньпин хүлээн авч уулзлаа
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин хүлээж авсан ёслолын арга хэмжээ боллоо.
Ким Жон Уны Бээжин дэхь айлчлал бол 2011 онд Хойд Солонгосын удирдагч болсон түүний хувьд анхны гадаад айлчлал юм. Пхеньяны эсрэг олон улсын хоригийг Бээжин илт дэмжиж буй үед Ким Жон Ун гэнэтийн айлчлал хийж буй нь энэ ажээ.
Хятадын дарга Ши Жиньпин Хойд Солонгосын цөмийн пуужингийн туршилтуудыг тус улсын аюулгүй байдалд заналхийлж буй өдөөн хатгалга гэж үзсэнээс болж эртний түнш хоёр улсын харилцаанд үл ойлголцол бий болсон юм. Ким Жон Уны хувьд энэ айлчлал шийдвэрлэх ач холбогдолтойгоос гадна Ши Жиньпинтэй анх удаа уулзсан байна.
Дашрамд дурьдахад, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай ирэх дөрөв, тавдугаар сард тус тус дээд хэмжээний уулзалт зохион байгуулахаар тохиролцсон билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ