“Хамтарсан багийн ололт, амжилт, тулгамдаж буй асуудлууд” зөвлөгөөн болно


Энэ сарын 29-ний пүрэв гарагт Монгол Японы соёлын төвийн хурлын танхимд “Хамтарсан багийн ололт, амжилт, тулгамдаж буй асуудлууд” зөвлөгөөн болох гэж байна.
Энэхүү зөвлөгөөний гол зорилго нь “Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн хүрээнд хийгдсэн ажлын үр дүнг үнэлэхийн хамт, цаашид хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэхэд хамтарсан багаас хүргэх үйлчилгээг хэрхэн дэмжих, эцэг эхийн боловсролыг нэмэгдүүлэх асуудлаар зөвлөлдөж гаргах ажээ.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хүүхдийг Ивээх Сангаас хамтран зохион байгуулж буй тус зөвлөгөөнд ХНХЯ, БСШУСЯ, ЭМЯ, ХЗДХЯ, төслийн удирдах зөвлөлийн гишүүд, ГБХЗХГ, ЖАЙКА ОУБ, ОУБ-ууд болон ТББ-ууд, Нийслэл дүүргийн ГБХЗХГазар, хэлтэс, төсөлд хамрагдсан сум, баг, хорооны хамтарсан багийн гишүүд, эцэг эхийн төлөөлөл оролцох юм байна.
ХӨТӨЛБӨР:
Цаг |
Үйл ажиллагаа |
08.30-09.00 |
Бүртгэл, хүлээн авах |
9.00-9.20 |
Нээлтийн үйл ажиллагаа -С.Мөнгөнчимэг, ХНХЯ-ны дэд сайд -Мүцүми Сато, ЖАЙКА-ийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын дарга -Мицуаки Тоёода, Хүүхдийг Ивээх Сангийн захирал |
9.20-9.30 |
Зөвлөгөөнд оролцогчид дурсгалын зураг авахуулах |
9.30-10.00 |
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас“Хамтарсан багийн талаар хийсэн үйл ажиллагаа ба хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн тухайтанилцуулга -Б.Халиун, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын орлогч дарга |
10.00-10.06 |
“Төслийн үр дүн манай хамтарсан багт” -С.Жавхлан, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Засаг дарга |
10.06-10.12 |
Хүүхэд, гэр бүлд үйлчилгээ үзүүлэхэд ажлын байранд өгч буй зөвөлгөө, дэмжлэгийн үр дүн, ач холбогдол, цаашид анхаарах асуудал -Э.Одончимэг, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нийгмийн ажилтан |
10.12-10.18 |
Хэсгийн байцаагч нь хүүхэд, гэр бүлийн эсрэг үйлдэгдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, нөхөн сэргээхэд хамтарсан багаар ажиллаж буй туршлага -З.Нямзаяа, СХД-ийн 10 дугаар хорооны хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч |
10.18-10.24 |
Цагдаагийн байгууллагын ажилтан хорооныхоо хамтарсан багтай ажилласнаар гарах үр дүн -Д.Будзаан, Цагдаагийн Ерөнхий Газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс, Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, Цагдаагийн ахмад |
10.24-10.30 |
Сургуулийн нийгмийн ажилтны оролцоо, сайн туршлага -Г.Шүрэнцэцэг, Архангай аймгийн Батцэнгэл сумын сургуулийн нийгмийн ажилтан |
10.30-10.36 |
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, үйлчилгээ үзүүлэхэд эрүүл мэндийн салбарын ажилтны оруулж буй сайн туршлагууд -С.Одчимэг Чингэлтэй дүүргийн 10-р хорооны "Мөнхбаясгалант" ӨЭМТ-ийн их эмч |
10.36-10.42 |
Хүүхэд гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэхэд хэсгийн ахлагч миний оруулж буй хувь нэмэр -Г.Лхагвасүрэн, Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны хэсгийн ахлагч |
10.42-11.10 |
Японы эрүүл мэндийн салбар дахь хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлж буйтуршлагаас -Икүко Мори, Япон дахь Хүүхдийг Ивээх Сангийн хүүхэд хамгааллын мэргэжилтэн |
11.10-11.25 |
Завсарлага -Төсөл хэрэгжсэн сум, баг, хороодын хамтарсан багийн үйл ажиллагааны талаарх танилцуулга, үзэсгэлэн |
11.25-11.45 |
Гэр бүл дэх хүүхэд хамгаалал: Өдөр тутам хэрэглэх хүмүүжлийн эерэг аргын сургалтын үр өгөөж, цаашид эцэг эхийн боловсрол анхаарах асуудлууд -Э.Баянжаргал, Нийслэлийн Гэр бүл хүүхдийн хөгжлийн газрын мэргэжилтэн |
11.45-11.50 |
Хүмүүжлийн эерэг аргын сургалтад суусан аавын төлөөлөл үг хэлэх |
11.50-11.55 |
Хүмүүжлийн эерэг аргын сургалтад суусан ээжийн төлөөлөл үг хэлэх |
11.55-12.20 |
“Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн үйл ажиллагааны үр дүн” Судалгааны тайлангийн танилцуулга |
12.20-13.10 |
Судалгааны үр дүнтэй холбоотой асуулт, хариулт |
13.10-14.00 |
Үдийн завсарлага |
14.00-14.20 |
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн хамтарсан багийн талаар барьж буй бодлого, үйл ажиллагааны тухай -Л.Нямгэрэл, ГХУСАЗЗ-ийн Ажлын албаны дарга |
14.20-14.35 |
Хамтарсан багт боловсролын байгууллагын оруулах хувь нэмэр, шийдвэрлэх асуудал, салбар дундын зохицуулалтын талаар анхаарах зүйлс -Ц.Жаргалантуул, Нийслэлийн боловсролын газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга |
14.35-14.50 |
Нийслэлийн түвшин дэх хамтарсан багийн талаар авч хэрэгжүүлж буй чиглэл -Ө.Ган-Өлзий, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд хөгжлийн газрын дарга |
14.50-15.05 |
Эрүүл мэндийн салбар ба хүүхэд хамгаалал, хамтарсан баг -Н.Энхзаяа, мэргэжилтэн, Эрүүл Мэндийн Яам |
15.15-16.00 |
“Хамтарсан багийн ололт, амжилт, тулгамдаж буй асуудлууд” зөвлөгөөнөөс гарах зөвлөмжийн хэлэлцүүлэг, дүгнэлт -Чиглүүлэгч: Б.Халиун, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын орлогч дарга |
16.00-16.10 |
Их үдийн завсарлага |
16.10-16.30 |
“Хамтарсан багийн ололт, амжилт, тулгамдаж буй асуудлууд” зөвлөгөөний хаалтын үйл ажиллагаа |
СЭТГЭГДЭЛ БИЧИХ