Цагдаа, тагнуулынхан шүлхийн халдвар машинаар тархсан эсэхийг шалгаж эхлэв

Цагдаа, тагнуулын байгууллагаас Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт шүлхийн шинж тэмдэгтэй үхэр тээвэрлэсэн машинаар халдвар тархсан байж болзошгүй гэх мэдээллийг шалгаж эхэлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн эх сурвалжийн мэдээлснээр, тус дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, 22-ын товчоо орчимд шүлхийн шинж тэмдэг илэрснийг хараахан баталгаажуулаагүй бөгөөд шинжилгээний хариу гартал ажиглалтын байдалтай байгаа аж.

Эл мэдээллийг тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийнхэн баталжээ. Гоц халдварт өвчний сэжиг илэрсэн үхрээс сорьц авч, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид шинжлүүлж буй бөгөөд хариу нь хараахан гараагүй байгаа аж. Урьдчилсан байдлаар, малын гоц халдварт шүлхий байж болзошгүй гэж мэдээлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ