Эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүнүүдийг нэрлэв

Зүрхний асуудалтай болохоос сэргийлж, эрт нас барахгүй байхад нь хүнд туслаж болох бүтээгдэхүүний тухай Зүүн Финландын их сургуулийн мэргэжилтнүүд ярьжээ.

Эрдэмтэд дунд эргэм насны хоёр мянга гаруй эрэгтэйн цусан дахь өөхний хүчлийн агууламжийг ажигласан байна. Ажиглалт хийсэн 20 жилийн хугацаанд туршилтад оролцогчдын бараг тал нь нас баржээ. Судлаачид нэг тодорхой зүй тогтлыг анзаарч, бие махбодид линолевын хүчлийн агууламж багатай эрчүүд эрт нас барсан байна.

Хүний цусан дахь энэ хүчлийн өндөр агууламж нь зүрх, судасны асуудал үүсч, түүнчлэн бусад аюултай байж болох өвчин тусах эрсдэлийг багасгаж байжээ. Арахидоны хүчил бие махбодид арай бага нөлөө үзүүлж байсан байна.

Эрдэмтдийн хэлснээр, хүн хоол хүнсээрээ биед эдгээр хүчлийн агууламжийн хэмжээг нэмэгдүүлж болох ажээ. Энэ хүчлүүд нь олон ургамлын тос, самар, үр жимсэнд агуулагддаг байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ