Оддын санаандгүй садан төрлийн холбоо

Одууд садан төрлийн холбоотой байх нь энгийн үзэгдэл мэт. Гэхдээ өнгөц харахад, хачирхалтай мэт боловч садан төрлийн холбоотой одууд хэр олон байдгийг таамаглаж байгаагүй биз ээ. Ингээд санаандгүйгээр садан төрлийн холбоотой гэдгээ мэдсэн оддыг танилцуулж байна.

Жастин Бибер,Райан Гослинг

Тэдний садан төрлийн холбоотой нь саяхан тодорхой болсон юм. Британийн түүх-гарал судлалын нийгэмлэг судалгаа явуулж, ингэснээр зарим нэртэй хүмүүс нэг өвөг дээдэстэйг илрүүлсэн байна. Жастин Бибер, РайанГослинг хоёрын тухайд залуу дуучин маань Гослингийн 11 дэх үеийн үеэл дүү нь болж таарчээ.

Канадын дуучин, жүжигчин бүсгүй Аврил Лавин мөн энэ хоёртой холбоотой бөгөөдтэдний дээдсийг Матюрен Рау, Маргерит Бире гэдэгбайсан нь тодорхой болсон байна. Тэд 1637 оныг хүртэл Францад аж төрж, харин дараа нь Канадад нүүж очжээ.

Кейт Миддлтон,Гай Ричи

Гай Ричигийн дэлхийддурсагдсан нэр алдар ньхунтайж Уильямын хуриманд оролцох эрхийг түүнд өгсөн хэмээн олон хүн боддог.Гэтэл үнэндээ бол найруулагч хунтайжийн гэргий Кейт Миддлтоны холын садан аж. Тэд найм дахь үеийн ах, дүү гэнэ.Кейт, Гай хоёр садан төрөл гэдгээ эртнээс мэддэг байна.

Тэдний дээд үеийн мэс засалч Дэвид Мартинеу, Сара Медоус нар Норфолк гүнлэгийн эхнэр, нөхөр бөгөөд XVIII зуунд аж төрж байжээ. Ийнхүү одоо Мадоннагийн хуучин нөхөр хатан хааны гэр бүлийн холын садан болж байна.

Мэтт Деймон,Бен Аффлек

Нэрт хоёр жүжигчин үерхэх болсоор гуч гаруй жил болж байгаа нь нууц бишээ. Тэд бүр бага сургуульд байхаасаа бие биеэ мэддэг байсан бөгөөд түүнээс хойш эр хүмүүсийн жинхэнэ нөхөрлөлийн үлгэр дууриал болж байгаа юм. Энэ он жилүүдэд Бен Аффлеки, Мэтт Дэймон хоёр ихийгүзэж, хэд хэдэн хит-кинонд хамт тоглож амжсан төдийгүй, продюсерын “Pearl Street Films” компани нээжээ.

Гэвч энэ хоёр залуу холын хамаатан гэдгийг мэддэг хүмүүс цөөхөн. Арван үеийн өмнөхтэдний өвөг Уильям Ноултон Англиас Америкт очжээ. Ийнхүү түүний хүчинд Деймон, Аффлек хоёр хорвоодмэндэлж, жинхэнэ анднөхөд болсон байна.

Мадонна, Гвен Стефани

Энэ хоёр поп-дуучны үсний өнгө, жижигхэн бие зэрэг нь адил төдийгүй тэд садан төрлийн холбоотой аж. Алдарт поп-од Мадонна Гвен Стефанигийн холын садан болж таарчээ.Гвен өөрөө үүнийг тун инээдэмтэй явдал гэж үзэж, Мадоннагийн уран бүтээл түүнд үргэлж таалагдаж байсныг дурдсан байдаг.

Гвений эмээгийн дүүгийн нөхрийн эхийн овгийг Чикконе гэдэг байжээ (энэ нь Мадоннагийн жинхэнэ овог юм). Ийнхүү хоёр дуучин нэг итали айлаас гаралтай болж байна. Дашрамд дурдахад, Мадонна нэрт дуучин Леди Гагагийн ес дэх үеийн үеэл эгч юм. 17 дугаар зуунд Канадын Квебект ирсэн францын фермийн эзэн тэдний дээдэс ажээ.


Брэд Питт,Барак Обама

Тэднийг садан төрлийн холбоотойг гарал судлалын нийгэмлэгийн судалгаа нотлсон байна. Киноны од Брэд Питт, америкийн 44 дэх ерөнхийлөгч Барак Обама хоёр хамаатан аж. 1769 онд нас барсан Эдвин Хикман тэдний өвөг байжээ. Бред Питт сонгуулиар Обамаг дэмжсэн оддын тоонд багтаж байсан нь санамсаргүй хэрэг биш байж болох талтай.

Анжелина Жоли,Хиллари Клинтон

Энэ хоёр эмэгтэй ес дэх үеийн хамаатнууд бөгөөд тэдний дээд үеийнхний дотор ЖанКуссон гэдэг хүнбайжээ.


Дэниэл Дэй-Льюис,Авраам Линкольн

“Линкольн” киноны гол дүрд тоглсон жүжигчин АНУ-ын 16 дахь ерөнхийлөгчийн цусан төрөл юм.Дэниэл Дэй-Льюис гадаад төрхөөрөө Линкольнтой маш адилхан бөгөөд түүнийг киноны гол дүрд сонгосон нь тодорхой.

Фрэнсис Форд Коппола, Николас Кейж

Николас Кейж гэдэг нь жинхэнэ биш, харин нууц нэр юм.Холливудын нэрт жүжигчний бүтэн нэрийгНиколас Ким Коппола гэдэг. Тэрээр “Загалмайлсан эцэг” кино бүтээсэн найруулагч Фрэнсис Форд Копполагийн дүүгийн хүүхэд юм.

Мөн одоо найруулагчаар ажиллаж байгаа түүний охин София Коппола Кейжийн үеэл дүү болж байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ